Булган сумынхан буурь сэлгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/. Булган аймгийн нутгийн удирдлагын шинэ ордон ашиглалтад орж хуучин байранд нь Булган сумын ИТХ, ЗДТГ нүүж орлоо.
Аймгийн Засаг даргын Тамгын газар шинэ байранд орох бүрт сумынхан хуучин конторт нь шилждэг уламжлалтай.
Ахуйн үйлчилгээний зориулалтаар баригдсан гурван давхар барилгыг аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 1994 онд өөрсдөө тохижуулан конторлоход сумын Тамгын газар 1940-өөд оны үед ашиглалтад орсон хуучин байрыг нь өвлөж авч байсан юм.
Сумын ЗДТГ иргэдэд үйлчлэх “Нэг цэг”-ийн үйлчилгээ, багийн Засаг дарга нарын ажлын байр зэрэг иргэдэд шууд үйлчилгээ үзүүлэх нөхцлийг сайжруулахаар зарим засвар хийж байна.
М.Батжаргал