Бага насны хүүхдийн түлэгдэлт өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-02 19:12:02

Дорнод /МОНЦАМЭ/.Дорнод аймагт бага насны хүүхдийн түлэгдэлт жилээс жилд нэмэгдсээр байна. Өнгөрсөн онд 100 гаруй хүүхэд түлэгдсэн нь өмнөх жилээс өссөн үзүүлэлт бол он гарсаар 52 том хүн, хүүхэд түлэгдэж эмнэлэгт ханджээ.

Хүүхдийн түлэгдэлтийг насны хувьд авч үзвэл эцэг эхийн анхаарал болгоомжгүйгээс тав хүртэлх насны хүүхэд ахуйн түлэгдэлтэд илүүтэй өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь дийлэнх гэсэн дүн мэдээ байна. Тиймээс “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлага” сэдэвт аяныг Дорнод аймагт өрнүүлж эхлэв. Аяны хүрээнд бага насны хүүхдийн түлэгдэлтийн шалтгаан, нөхцөл хор уршгийг танин мэдүүлэх, түлэгдэлтээс урьдчилан сэрглийлэх талаар эцэг эх, цэцэрлэгийн багш нар, сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр түлхүү ажиллана. Мөн түлэнхийн эмчилгээнд зориулж дерматон аппарат авах зорилгоор хандивын аян өрнүүлж байна.

Дорнод аймаг дахь БОЭТ-ийн Мэс заслын тасгийнхан өөрсдийн нөөц боломжоо ашиглан түлэгдэлтэй хүүхдийн тусгай өрөөг тохижуулаад байна. 

Б.Туяа

相关新闻