Дорнод-Манжуур чиглэлд улс хоорондын тээвэр үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-15 20:32:03

Дорнод аймгийн төв Хэрлэн сумаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл улс хоорондын тээвэр үйлчилж эхэллээ.

Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээр хийгдсэнээр тус аймгийн Авто тээврийн төв, Манжуур хотын Хун Ен тээврийн компани хамтран ажиллах гэрээнд үзэглэж, хамгийн эхний зорчигч тээврээ энэ сарын 17-ны 10.00 цагт явуулахаар бэлтгэл хангаад байна. 45 хүний суудалтай жуулчны автобусаар үйлчлэх учир зорчигчид тохь тухай, унаа машин дамжихгүйгээр Манжуур хотод хөл тавих боломж бүрдэж байгаа юм. Дорнодоос Манжуур хотыг зориход замын зардал нэг талдаа 28 мянган төгрөгийн тарифтай. Билетийг Дорнод аймгийн авто тээврийн төвийн билетийн кассанд бичиж байна.

Б.Туяа

相关新闻