Эко сургууль шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-03 11:13:47

Булган аймагт эко сургууль шалгаруулах болзолт уралдааныг энэ оны 10-р сар хүртэл зарлалаа.

Аймгийн хэмжээнд байдаг 2 бага сургууль, 5 суурь боловсролын сургууль, 14 бүрэн дунд боловсролын сургууль энэ уралдаанд хамрагдах юм байна.

Болзлын шалгаруулах үзүүлэлтэд экологийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа зохион байгуулах, сургуулийн орчинд ногоон байгууламж байгуулах, цахилгааны эх үүсвэрийг байгальд ээлтэй технологиор шийдэх, ногоон байгууламжийн усалгаанд цас борооны ус ашиглах усыг хэмнэлттэйгээр зарцуулах арга технологийг судалж нэвтрүүлсэн байх зэрэг шаардлага тавьсан байна.

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр, “Ногоон хөгжлийн хэтийн зорилт”-ыг хэрэгжүүлэх зорилгоор энэ болзлыг зарлаж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад байгаль орчныг хамгаалах уламжлалт зан заншил, зөв дадал зуршил олгох, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хог хаягдлыг дахин ашиглах, орчны бохирдол, доройтлыг бууруулах, ногоон орчинг бий болгох талаар экологийн боловсрол олгоход чиглэгджээ.

М.Батжаргал

相关新闻