Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг утлагын шинэ аппараттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-02 12:55:19

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2, Булган сумын өрхийн эрүүл мэндийн 2 төвд тус бүр нэг утлагын аппарат хүлээлгэн өглөө.

-Томуу болон томуу төст өвчний гаралт нэмэгдсэн үед ялангуяа хүүхдийн тасагт маш их хэрэгтэй тоног төхөөрөмжөөр хангалаа. Хүүхдийн өвчлөл их байгаагаас манай эмнэлэг хүүхдийн тасгийн орны тоог 2 дахин өсгөж 40 ортой болгож, эмч, эмнэлгийн ажилтны орон тоог нэмэгдүүлэн үйлчилж байна. Харин төсвийн нэмэгдэл зардал сард 30 орчим сая төгрөг гарч байгааг зохицуулж өгөхийг холбогдох байгууллага, эрүүл мэндийн даатгалын зөвлөлд хандаад байна гэж нэгдсэн эмнэлгийн дарга Д.Баттулга ярьлаа.

Зөвхөн энэ оны 1-р сард аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаториор 544 хүүхэд үйлчлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 234 буюу 43 хувиар илүү байна. Үүний 70,9 хувь нь томуу, томуу төст, амьсгалын замын цочмог болон хүнд халдварын өвчлөл хатгаа байсан байна.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагаар үйлчлүүлсэн 100 гаруй хүүхдийн 91,4 хувь нь дээрх өвчний улмаас хэвтэн эмчлүүлжээ.

М.Батжаргал

相关新闻