Үзэсгэлэн худалдаанд иргэд шүүмжлэлтэй хандав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 10:57:20

Булган аймгийн ЗДТГ, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Булган түншлэл – 2015 үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

2015 оны 10 сарын 15–аас 3 өдрийн турш үргэлжилсэн уг үзэсгэлэн худалдааны наймаачид ам муутай байна. Учир нь ард иргэдийн цалин мөнгө буух үеийг тааруулж зохион байгуулаагүй, зохион байгуулалт муу байгааг онцлоод, холоос ирсэн хүмүүс буудал хоолныхоо мөнгийг бараг нөхөж чадахгүй буцах нь шиг байна гэсэн сэтгэгдлүүдийг ярьж байна. Үзэсгэлэнд эмийн ургамал түүнээс гаргаж авсан бүтээгдэхүүн, даршилсан ногоо, зөгийн бал, загас, торт нарийн боов, монгол ноос ноолууран бүтээгдэхүүн, эсгий гутал тавчиг, мөн турк бээжин бэлэн хувцас гутал, гоо сайхны бараа, гоёл чимэглэлийн бараа  худалдаалжээ.

П.Батням

相关新闻