Таеквондочид улсын аваргаас хос цом хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн “Ялалт” клубын таеквондочид улсын аварга шалгаруулах тэмцээнээс хос цом, эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.
Манай улсын хувьд таеквондогийн спортоор 6 мянга гаруй хүн хичээллэдэг гэсэн тоо бий. Тэгвэл “Ялалт” клуб улсад чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж явна. Тус клубт одоогоор 4-30 насны 60 гаруй тамирчин хичээллэж байна. Тэд амжилтаа ахиулан “Токио-2020” олимпод оролцох зорилго өвөрлөж буйгаа ярьж байсан. Одоогоор гуравдугаар сард болох Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн, 6-р сард бага насны ангилалд тамирчдаа оролцуулахаар бэлтгэл базаагаад эхэлжээ. Түүнчлэн тус клубын тамирчин Эрдэнэ-Очир ирэх 6-р сард БНСУ-д болох ДАШТ-нд оролцох эрх өвөрлөөд байна.
“Ялалт” клуб нь 2008 онд Дорнод аймгийн Матад суманд анх байгуулагдаж, 2009 оноос Улсын аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа оролцуулж эхэлсэн цагаас амжилтаа ахиулсаар байгаа юм.
Б.Туяа