Харгал нуурын тухай шинэ дуу олны сонорт хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн хамгийн том нуур болох Харгал нуурын тухай дуу зохиогдож олны хүртээл боллоо. Уг дууны аялгууг Монгол Улсын ардын жүжигчин А.Энхтайван, шүлгийг Ц.Батбаяр нар зохиож, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ц.Баттөр дуулж түмний сонорт хүргэлээ.
Харгал нуур нь Булган аймгийн Тэшиг суманд байдаг. Сумын төвөөс зүүн тийш 3 км-т орших бөгөөд нийт 15,6км нутаг дэвсгэрийг эзэлдэг. Зуны цагт хун, ангир, галуу гэхмэтчилэн шувууд ирдэг. Харгал нуур аймгийн төвөөс 270 км-т оршдог.
Дашрамд дурдахад Булган аймгийн 2017 оны мөсний шагайн харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээн Харгал нуур дээр болно.
П.Батням