Цэцэрлэгийн хүүхдүүдийн 30 орчим хувь нь гэртээ байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-22 15:29:39

Булган аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдүүдийн 60 хувь нь албандаа явж байна. Нийт 4217 хүүхэд цэцэрлэгт хамрагдсанаас өнөөдрийн байдлаар 2530 орчим хүүхэд цэцэрлэгт явж бусад нь "ханиад, хатгаа" гэсэн оноштой эмнэлэг болон гэртээ сууж байна.

Булган аймгийн 16 сум, 1 тосгонд 24 улсын цэцэрлэг, 4 гэр цэцэрлэг ажиллаж байна гэсэн тоон судалгаа гарчээ. Үүнтэй холбоотой аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийн ачаалал хэтэрчээ. 30 ортой тус тасагт өдөртөө 4-5 хүүхэд нэмж ирж байгаа бөгөөд, эдгээд гарсан хүүхдүүд дахин ханиад хатгаа нь давтан болж ирээд байгааг тус тасгийн эмч мэдээллээ. 

                                                                                                                                                                                   П.Батням

相关新闻