Хэд хэдэн суманд хаваржилт хүндэрч болзошгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНЭнэ өвөл Булган аймгийн 16 сум 1 тосгонд, 75 багийн 8,8 мянган малчин өрхөд 3.5 сая мал өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар цас зудын хүндрэл гараагүй, өвөлжилт өнтэй байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Харин Могод, Гурванбулаг суманд гараад байгаа цэцэг өвчнийг цааш халдварлуулж нэмэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. Өөр аймаг сумын нутагт өвөлжихөөр 68 өрхийн 43 мянган толгой мал явсан байна. Харин 478 өрхийн 137 мянган толгой мал Булган аймгийхаа бусад сумдад оторлон өвөлжиж байна.
"Энэ жилийн хувьд сум бүр 100 тн өвс, 50 тн тэжээл нөөцөлсөн нь хаврын хахир цагт элбэг биш ч дөнгөөд хүрчих байх, гэхдээ хаваржилт хүндэрч болзошгүй байна" гэж холбогдох албаны мэргэжилтэн ярилаа.
Булган аймгийн Могод, Дашинчилэн, Гурванбулаг, Сайхан, Рашаант, Тэшиг сумдууд хаваржилт хүндэрч болзошгүй сумдын тоонд ороод байна.
П.Батням