Дундговьд зуугаас дээш настай дөрвөн иргэн аж төрж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-10 16:21:34

100 болон түүнээс дээш настай 4 иргэн Дундговь аймагт аж төрж байна. Тус аймгийн хамгийн өндөр настай иргэн 103 настай С. Банзрагч гуай юм. Тэрээр  Дэрэн сумын 4- р багийн харъяат бөгөөд өдгөө өөрийн охин 78 настай Б. Дашаа болон ач, зээ нарын хамт энх тунх аж төрж байна.

Мөн 102 настай  Дэрэн сумын 3- р багийн иргэн Д. Пагмасүрэн, Сайнцагаан сумын 9-р багийн иргэн Я. Бадамжав, 100 настай Сайхан- Овоо сумын 4- р багийн иргэн Ц. Цэдэн нар аймгийнхаа хамгийн өндөр настнууд болж байна.

 Дундговь аймаг 4600 шахам ахмад настантай. Түүн дотор 90- ээс дээш настай 70 гаруй ахмад  аж төрж байна.

Т. Отгонтуяа         

 

 

相关新闻