О.Баасанхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар цэцэд гомдол гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Тус хуулийн төслөөр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана, тиймээс энэ хэлэлцүүлэгт оролцохгүй" гэдгээ албан ёсоор илэрхийлэв.
Учир нь ажлын хэсгийн дүгнэлтийг өөрт нь танилцуулаагүй гэх үндэслэлээр хэлэлцүүлэгт оролцохоос татгалзаж байгаагаа энэ үеэр хэлж байв.
Түүнчлэн О.Баасанхүү гишүүн уг хуулийн төслийг хүч түрэмгийлэн баталж байна гэсэн байр суурьтай байв.
Б.Туул