Сүхбаатар аймгийн тэргүүний ажилтнууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-02 16:14:03

Сүхбаатар аймгийн Төв шинэ жилийн баяр 12 дугаар сарын 31-нд ёслол төгөлдөр болж өнгөрсөн. Төв сүлд модны наадмыг  Аймгийн Засаг даргын Тамгын газар, "Жаахан шарга" театр хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр Сүхбаатар аймгийн 2016 оны салбар салбарын тэргүүний ажилтнуудыг шалгаруулсан юм.

Төрийн захиргааны тэргүүний ажилтан: Онгон сумын Засаг даргын Тамгын газрын дарга Навааны Очирпүрэв

Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч, тасгийн эрхлэгч Гэндэнгийн Ариунаа

Боловсролын салбарын тэргүүний ажилтан: Онгон сумын 12 жилийн БДС-ийн биеийн тамирын багш Борхүүгийн Ганбаатар

Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан: Аймгийн Прокурорын газрын туслах прокурор Дамдинсүрэнгийн Баттулга

Санхүүгийн салбарын тэргүүний ажилтан: Аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Цэндсүрэнгийн Хад

Соёл, спортын салбарын тэргүүний ажилтан: Аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Сугарсүрэнгийн Төмөрхуяг

Дэд бүтцийн салбарын тэргүүний ажилтан: Аймгийн Холбооны газрын Маркетинг үйлчилгээний ахлах мэргэжилтэн Нацагийн Гуатуяа

Хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын тэргүүний ажилтан: Түмэнцогт сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Чойжилын Оюунгэрэл

Худалдаа үйлчилгээний салбарын тэргүүний ажилтан: “Өсөх дэлгэрэх ундрах” ХХК-ийн зохион байгуулагч Доржийн Алдармаа нар шалгарч үнэмлэх, тэмдэг, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Аймгийн засаг дарга З. Энхтөр "Хамтдаа аймгаа хөгжил дэвшилд хүргэж, ард түмнээ сэтгэл хангалуун, амар тайван, эрх чөлөөтөй амьдруулах зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа хамтын удирдлага, эв нэгдэл, ардчилал, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан ил тод, нээлттэй байж, бодлого шийдвэр гаргахдаа иргэдийнхээ хүсэл зоригийг нэн тэргүүнд тавьж, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны үндсэн чиглэлийг иргэдийнхээ санал хүсэлт, эрэлт шаардлагад тулгуурлан боловсруулж итгэл төгс хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид ойрын жилүүдэд аймагтаа үйлдвэржилтийг эрчимжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, өрхийн орлогыг дээшлүүлэх, иргэдийнхээ чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх орчин нөхцлийг зөв бүрдүүлэх замаар хүний хөгжилд тулгуурласан нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, хүн амынхаа амьдралын түвшинг тууштай дээшлүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллах болно. Айлчлан ирж буй 2017 онд Сүхбаатар аймгийн маань айл бүр жаргалтай, хүүхэд багачууд нь инээд баясалтай, ахмад буурлууд нь эрүүл энх, иргэн бүрийн үйлс бүтэмжтэй, бие эрүүл, ухаан саруул, инээд баясал тэгш дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье" хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Т. Одончимэг

相关新闻