Камер байрлуулснаар гэмт хэргийн тоо багасчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНГэмт хэрэг хамгийн их гардаг гудманд камер байрлуулснаар гэмт хэргийн тоо эрс багасчээ.
2016 оны 8 дугаар сард Булган сумын 6-р багийн Б хэсгийн 9,10-р гудманд 3,5 сая төгрөгийн үнэ бүхий камерыг байрлуулжээ. Энэхүү гудамны айлууд өөрсдийн санаачилгаар дундаасаа мөнгө цуглуулан камер авсан нь ийнхүү гэмт хэрэг гарахаас сэргийлсэн байна. Жилд зөвхөн энэ гудмуудад 3-4 эзэнгүй гэмт хэрэг бүртгэгддэг байсан бол камертай болсноор гэмт хэрэг гараагүй байна. Тус камер нь эргэн тойрны 200 метрийн дүрсийг 7 хоногийн хугацаатай бичдэг. Дашрамд дурдахад Булган суманд нийт 33 цэгт 86 камер байрладаг юм байна.
П.Батням