"Сэтгэлийн дэм" аянаар цугласан хандивыг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Хангал суманд зохион байгуулагдсан "Сэтгэлийн дэм" аянаар 620 мянган төгрөгийн үнэ бүхий хандивын зүйлс цугларлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хангал сумын засаг даргын санаачлагаар тус аяныг зохион байгуулагдсан юм. Сайн үйлсийн аянд Хангал сумын нийт 14 байгууллага, аж ахуйн нэгж оролцож 620 мянган төгрөгний үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүний хандив цуглуулжээ. Үүнд 2 ямаа, 2 хонь, 1 машин түлээний хандиваар нийт 24 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 4 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэтгэлийн дэм болгож тусламж үзүүллээ.
Энэ суманд нийт 28 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд байдаг гэсэн тоон судалгаа байна.
П.Батням