Ирэх оны эмийн хөнгөлөлтийн төсвийг нэмэгдүүлэх хүсэлт тавиад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Нийгмийн даатгалын эмийн хөнгөлөлтийн төсөв 2016 онд 246 сая орчим төгрөгөөр батлагдсан. Ирэх 2017 онд энэхүү үнийн дүнг 50 хувиар нэмж батлуулах хүсэлтээ аймгийн Нийгмийн даатгал төсөв баталдаг эрх мэдэл бүхий газар нь өгөөд байна.
Булган аймгийн хэмжээнд хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилдэг 20 эмийн сан байдаг бөгөөд 16 нь сумдад, 4 нь аймгийн төв дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Гурван жилийн өмнө 390 нэр төрлийн эм олгогдож байсан бол өнгөрсөн оноос 800 нэр төрлийн эм болж нэмэгдсэн байна.
П.Батням