Хорио цээр үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймагт хонь ямааны цэцэг өвчин гарсаар нийт 1403 хонь ямааг устгалд оруулаад байна.
Булган аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, "Булган мээж", "Булган АЗЗА" ОНӨХХК- ууд, Тагнуулын газрын 100 гаран хүн, 30 орчим машин техник хорио цээрийн бүсэд ажиллаж байгаа юм.
Могод суманд хяналтын 8, Гурванбулаг суманд 9 пост ажиллаж байгаа бөгөөд нийт 26 өрхийн 6500 орчим хонь ямааг вакцинжууллаа. Хорио цээр хэдий хүртэл үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна.
П.Батням