Мал, маханд гарал үүсдийн бичиг өгөхийг түр зогсоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Мал эмнэлэг үржлийн тасгаас мал, мах зөөвөрлөх гарал үүслийн бичгийг өгөхгүй байгааг санууллаа.
Могод, Гурванбулаг сумдад малын цэцэг өвчин гарсантай холбогдуулан Рашаант, Гурванбулаг, Бүрэгхангай, Могод, Дашинчилэн, Баяннуур сумдад мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг тодорхой хугацаагүйгээр олгохыг хориглосон шийдвэр гарчээ. Тиймээс малчид, иргэдийг, мөн нийтийн унааны, таксины жолооч нарыг мал мах ачиж тээвэрлэхгүй байхыг давхар анхаарууллаа.
Булган аймгийн нутаг дэвсгэрээс гардаг их замууд дээр хяналтын пост ажиллаж байгаа тул мал, махыг хураах, саатуулах хүртэлх арга хэмжээ авч байна.
П.Батням