Улсын уралдаанаас Булган аймгийн сурагчид медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНМонголын математикийн олимпиадын зохион байгуулах хорооны гишүүн, ахмад багш М.Баасайгийн нэрэмжит тоо бодлогын Улсын нээлттэй уралдаанаас Булган аймгийн сурагчид медаль хүртлээ.
Тус олимпиад Орхон болон Сүхбаатар аймагт нэгэн зэрэг зохион байгуулагджээ. Орхон аймагт Дархан, Архангай, Булган, Дорноговь аймгуудын 1500 гаруй сурагч оролцлоо. Булган аймгийн багаас Булган сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Учрал-Эрдэнэ алт, Хутаг-Өндөр сумын Бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Буянзаяа хүрэл, Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Буян-Ундрах хүрэл, мөн бага ангийн багшийн төрөлд булган сумын 1-р сургуулийн багш Б.Золзаяа хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.
Дээрх багш сурагчдад сургууль, аймгийн Боловсрол соёл урлагийн газраас баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсээд дараа дараачийн олимпиад уралдаанд нь анхаарал хандуулахаа амлалаа.
П.Батням