Могод суманд гарсан цэцэг өвчин Гурванбулаг суманд гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Могод суманд малын цэцэг өвчин гарсан бол хөрш зэргэлдээ Гурванбулаг суманд мөн энэ өвчин гарлаа.
Тус сумын Агьт багийн Өндөр хүрэм гэдэг газар хонь ямааны цэцэг өвчин гарсан нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул 11 сарын 24-ний өдрөөс эхлэн тус суманд зорчих хорио цээрийн дэглэмийг тогтоолоо.
Гурванбулаг сумаас идэш уушаа нөөцлөхгүй байх, өвчтэй буюу өвчний сэжиг бүхий мал амьтныг өөр айлын малтай нийлүүлэхгүй байх, шаардлагатай тарилга вакциныг цаг алдалгүй хийх, хяналтын пост ажиллуулж өвчтэй малыг устгалд оруулах тухай захирамжийг Гурванбулаг сумын Засаг дарга А.Эрдэнэбулган гаргаад байна.
Одоогоор өвчилсөн малын болоод устгалд оруулж байгаа, вакцинд хамруулж байгаа тоо бүрэн гараагүй байна гэнэ.
П.Батням