Талбайн цасыг цэцэрлэгийн усалгаанд ашиглахаар зэхэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Булган сумын төвд орших "Цогтхунтайж"-ийн талбайн цасыг цэцэрлэгийн усалгаанд ашиглахаар зэхэж байна.
Цас их орсны улмаас энэхүү талбайн цасыг аймгийн тохижилт үйлчилгээний хэлтсийн цөөн хэдэн ажилчид цэвэрлэж барахгүй байна. Тиймээс Засаг даргын захирамжийн дагуу албан байгууллагын иргэд цэвэрлэлээ. Цогтхунтайжийн талбайн 2 талд, аймгийн төвийг дамнасан 2 том цэцэрлэг байдаг бөгөөд цэвэрлэсэн цасаа тэрхүү цэцэрлэгт автомашинаар ачин буулгаж байна. Ингэж бөөгнүүлсэн цас хавар болоход хайлж, цэцэрлэгийн мод зүлгэнд байгалийн усалгаа болдог байна.
Цасны усыг усалгаанд 2 дахь жилдээ ашиглаж байна.Талбайгаас ойролцоогоор 12 портер машин цас гардаг юм байна.
П.Батням