Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэм өгөх өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-19 21:00:21

Булган аймгийн Рашаант суманд "Сэтгэлийн дэм" нэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урам өгөх өдөрлөг боллоо. Тус сумаас 11 иргэн оролцсон бөгөөд нийт 15 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг юм байна.

Жил бүрийн 11-р сард Эрүүл мэндийн төв,  сумын  ЗДТГ-ын Хөдөлмөр хамгааллын мэргэжилтэн нар хамтран зохион байгуулдаг тус өдөрлөгийн үеэр  "Эрүүл зөв харилцаа",  ба  "Гэдэсний халдаварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ" сэдэвт сургалт мэдээлэл  хийлээ. Эрүүл мэндийн төвийн  хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үдийн цайгаар дайлж, тэдний дунд даамны болон асуулт хариултын АХА тэмцээнүүдийг амжилттай зохион байгууллаа. Сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг шинээр байгуулан тэргүүлэгчээр нь Хар чулуут 2-р багийн иргэн Г.Батмөнх сонгогдон цаашид эдгээр иргэдийн дуу хоолой болж ажиллахаар боллоо. Өдөрлөгт оролцсон нийт иргэдэд "Монос цэцэг" эмийн эргэлтийн сан болон албан байгууллагуудаас дархлаа сайжруулах анхан шатны эм бэлдмэл, аж ахуйн хэрэглээний хэрэгсэлийн тусламж үзүүүллээ.

                                                                                                                                          П.Батням

相关新闻