Замын халтиргаа гулгааг давс, элс цацаж арилгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-19 20:13:23

Булган аймагт 2 өдрийн турш цас орж замын халтиргаа гулгаа ихссэнийг Булган сумын тохижилт үйлчилгээний ангийн ажлын хэсэг арилгалаа. Өглөөний 06 цагаас эхлэн төв засмал зам,  1, 4 - р баг, 2а, 2б, 2в, 3а, 3б, 3в, 5а, 5б, 5в хорооллууд руу өгссөн засмал замуудаар элс давс цацаж,  цас мөс  хайлсных нь дараа зөөж зайлууллаа.

Мөн нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний замуудын мөстсөн хэсгийг ажилчид хүрз, зээтүүгээр нүдэж,  хусаж цэвэрлэлээ. Энэ удаад 960 кг давс, 8м3 элс, 27 литр түлш зарцуулжээ. Үүний өмнөх буюу 11 сарын 5, 6 - ны цаснаар 2 тн 880 кг давс,  12м3 элс, 24 л түлш зарцуулсан юм байна. Булган аймагт замын цас хусах, цэвэрлэх, түрэлт хийх, зөөх, шүүрдэх ажиллагаатай техник хэрэгсэл байхгүй, дандаа гар ажиллагаагаар цэвэрлэж байгаа учраас цаг хугацаа, хүн хүч маш их хэрэгтэй байна. Мөн зам цэвэрлэж байхад жолооч нар ихэнх нь ухамсар муутай, анхааруулга бүхий тэмдэг тавиад байхад хүртэл ажилчдыг дайрах нь холгүй өнгөрч байна, тиймээс замын цагдаагийн хэлтэстэй хамтран замын хөдөлгөөнийг  хэсэгчлэн хааж цэвэрлэлээ гэсэн мэдээллийг Булган сумын тохижилт үйлчилгээний хэлтсийн дарга Л.Чимгээ өглөө.

П.Батням

相关新闻