Ерөөлч, магтаалчдын тэмцээнд 19 өрсөлдөгч оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНМонгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн хан хуурч, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндоржийн нэрэмжит тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Ерөөлч магтаалчдын тус тэмцээнд 19 өрсөлдөгч оролцсоноос 6-8-р ангийн сурагчдын төрөлд Т.Хунбаяр, 9-12-р ангийн сурагчдын төрөлд Т.Баярсайхан, насанд хүрэгчдийн төрөлд Б.Ядамдорж нар түрүүлэн алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо
Булган аймагт 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнийг Булган сумын нутгийн зөвлөл, Соёлын төв, мөн Ц.Цэрэндоржийн гэр бүл үр хүүхдүүд хамтран зохион байгууллаа.
Үндэсний баялаг, өв соёл, ардын язгуур урлагийг орчин цагт өвлүүлэн үлдээх, бага насны хүүхдүүдэд үлгэр дуурайлал өгөх зорилго дор болсон энэхүү тэмцээнд үндэсний монгол дээлээрээ гоёж орох шалгуурыг тавьсан нь ч мөн үндэсний хувцсыг дээдлэх соёлд олныг суралцууллаа.
П.Батням