ӨНӨӨДӨР: “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ын талаар хэвлэлийн хурал хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өнөөдөр
болох үйл явдлын тойм:
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд
Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан
тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
8:30 цагт: Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад
ажиллана. Утас: 86150069
9:00 цагт: “Солонгос судлалын олон улсын эрдэм шинжилгээний 16
дахь удаагийн хурал “Олон туйлт дэлхий ертөнц ба
Солонгос судлал” сэдвээр МУИС-д болно. Утас: 95289288
11:00 цагт: Монгол
Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 25-26-нд зохион байгуулах “Дэлхийн бизнес эрхлэгч
эмэгтэйчүүдийн форум”-ын талаарх хэвлэлийн хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.
-Дэлхийн зураг авалтын өдөр (World Photography Day) буюу гэрэл зургийн урлаг, шинжлэх ухаан, түүхийг хүндэтгэх өдөр тохиож
байна.
-Хүмүүнлэгийн үйл ажиллагааны аюулгүй байдалд ажиллагчдыг
хүндэтгэх Дэлхийн хүмүүнлэгийн өдөр (World Humanitarian Day) тохиож
байна.
-“Алтан намар-2025” төмс
хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарахаас одоогоор 4
дүүргийн байршилд эхлээд байна.
-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.