Эм, эмнэлгийн хэрэгслийн хууль тогтоомжийн дагуу аудитыг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газраас эм, эмнэлгийн хэрэгслийн талаар төрөөс баримталж буй бодлого, холбогдох хууль тогтоомжийн нийцлийн аудитыг хийж эхэллээ.
Аудитаар бодлого, хууль тогтоомжийг үр нөлөөтэй хэрэгжүүлсэн эсэх, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомжийн дагуу чанар, аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоо бүрдсэн эсэхийг тодорхойлох юм. Аудитад Эрүүл мэндийн яам, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын сан, Стандарт, хэмжил зүйн газар болон бусад холбогдох хуульд заасан эрх бүхий байгууллага хамрагдах юм.
Аудитын тайланг
энэ оны 12 дугаар сарын 10-ны дотор Монгол Улсын Их Хуралд хүргүүлэхээр төлөвлөжээ.