ӨВӨРХАНГАЙ: Буянт хурдан хүлгүүдийн зодог тайлах ёслол боллоо

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2025-07-20 10:35:52

Арвайхээр, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Арвагар хээр – Адууны баяр”-аар улс, бүс, аймгийн баяр наадамд олон удаа үзүүр түрүү авч, айрагдсан хурдан хүлгүүдийн зодог тайлах ёслол боллоо.

 

Монгол Улсын Тод манлай уяач Б.Отгонасангийн “Дураараа хонгор азарга”, Аймгийн алдарт уяач П.Ганболдын “Шилүүсэн зээрд”, Аймгийн алдарт уяач С.Пүрэвсүрэнгийн “Хүрэн халзан азарга” зодог тайлсан юм. Энэ үеэр Өвлөн уламжлагч, морь, бөх цоллооч, Соёл урлагийн газрын аман өвийн сургагч багш Г.Өнөболд ерөөл айлтгаж, аймаг, сумын удирдлагууд хурдан хүлгийн эздэд батламж гардууллаа.