ӨВӨРХАНГАЙ: Адууны баяр гүүний үр сүү гаргах ёслолоор эхэллээ

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2025-07-18 12:22:17

Арвайхээр, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол адууны өв соёлыг сурталчилсан “Арвагар хээр – Horse festival” адууны баяр Арвайн талд гүүний үр сүү гаргах зан үйлээр эхэлж байна.


Тэгш сайхан талд өглөө эртлэн зэлээ татаад хамгийн түрүүнд төрсөн ууган унагыг зэллэн хадаг зүүж, гүүгээ амлуулдаг ёстой. Ингэхдээ гүүг эрэгтэй хүн сааж, анхны саамыг уурганд дүүжлэн морьтой хүмүүс дамжлан гүүн зэлийг нар зөв тойрдог эртний уламжлал, ёс заншлыг “Арвагар хээр – Адууны баяр”-аар ёсчлон үйлдлээ.


Нийт арван азарга адуунаас 250 унага уясан байна.