ХОВД: Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ой энэ онд тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Түүхэн ойг ирэх наймдугаар сард тэмдэглэх ба ойн баярыг угтсан олон талт ажил Ховд аймагт өрнөж байна.
Ховд
аймаг энэ жил эрүүл мэндийг дэмжих чиглэлд нэг тэрбум
төгрөг зарцуулна.
Тодруулбал,
Ховд аймагт “Чадварлаг эмч мэргэжилтэн”, "Эрүүл эр
хүн”, “Эх хүүхдэд ээлтэй тусламж үйлчилгээ” гэх мэт хөтөлбөр, төсөл, үйл ажиллагаа
үе шаттай хэрэгжиж байна. Энэ хүрээнд 2025 оны төсвөөс нэг тэрбум төгрөг
зарцуулахаар хуваарилжээ.
Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт
өдгөө 1500 гаруй хүн ажиллаж байна.