Улиас модны унгарилыг усаар шүршиж цэвэрлэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-19 13:59:33

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/.  НЗДТГ-аас эм улиас модны унгарилын гаралтыг багасгах чиглэлээр үе шаттай ажлыг хийж байна.


Энэ оны  хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9298 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлжээ. Харин энэ сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байна. Тухайлбал, зургаадугаар сарын эхний долоо хоногоос эхлэн эм улиасны унгарилыг усаар шүршсэн. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан онцлов. Мөн ААНБ-ууд өөрсдийн эзэмшлийн талбайд байгаа улиас модны унгарилыг усаар шүршиж цэвэрлэхийг уриаллаа.


Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байгаагийн 50 хувь нь зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна. Нийт улиас модны 46.9 хувь буюу 18232 ширхэг нь эм улиас аж. 

 

 

相关新闻