Уурхайн хаягдлын дэргэдэх тогтоол уснаас дээж авч шинжилгээнд явуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-24 15:58:51

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Шинь Шинь холимог металлын ордын ойролцоох тогтоол уснаас аймгийн Мэргэжлийн хяналтын газар дээж авч биологийн төв лабораторид шинжлүүлэхээр өгөөд байна. 

Дээрх тогтоол ус буюу жижиг нуур нь уурхайн хаягдлын далангаас нэг км шахам зайтай байдаг ажээ.

Нутгийн нэгэн иргэн дээрх уурхайн ойр орчмын тогтоол уснаас эвгүй үнэр амт амтагдаж байна, уурхайн шингэн хаягдлын далан сэтэрч асгарсан байж болзошгүй гэсэн мэдээллийг аймгийн Цагдаагийн газарт өгсний дагуу аймгийн МХГ шалгалт хийжээ. Энэ сарын 14-16-ны өдрүүдэд МХГ шалгалт хийгээд уурхайн шингэн хаягдлын далан сэтрээгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Хэдийгээр далан сэтрээгүй ч жижг нуурын уснаас дээж авч биологийн төв лабораторид өгсөн гюм байна.

Энэхүү орд нь хуучнаар Мардай гэж нэрлэгддэг байсан социализмын үед Оросууд уран олборлодог байсан газар юм.

Б.Туяа

相关新闻