Б.Амархүү Булган аймагт тоглолтоо хийх гэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, Монгол улсын СТА, дуучин Борхүүгийн Амархүү Булган аймагт тоглолтоо хийх гэж байна.
Түүний аав Борхүү нь Булган аймгийн Орхон суманд төрсөн бөгөөд аав хүү 2 унасан нутгаа Булган аймаг гэж бодож шүншиглэж явдаг тухайгаа нэгэн тоглолтынхоо үеэр дурсаж байсан. Тиймээс жил бүр Булган аймагт ирж тоглолтоо хийдэг болсоор 3 дахь жилтэйгээ золгож байна. Энэ удаагийн тоглолт 2016 оны 10 сарын 22-ны 19 цагт аймгийн ХЖТ-т болно.
Түүний тоглолтын тасалбарын үнэ 10 мянган төгрөг. Жил бүр энэ үнээрээ тоглолт хийдэг юм.
П.Батням