Нийт нутгийн 30 орчим хувьд хаваржилт хүндэрч болзошгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолоход 60 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн, харин 30 гаруй хувьд хүндэрч болзошгүй байна.
Үүнд Гурванбулаг, Могод, Дашинчилэн, Сайхан, Баяннуур, Рашаант, Булган сумд орж байна. Эдгээр хүндэрч болзошгүй сумдын 68 өрхийн 43,8 мянган толгой мал өөр аймгийн нутагт отроор өвөлжих төлөвлөгөөтэй, харин 478 өрхийн 137,8 мянган толгой мал өөрийн аймгийн бусад сумдад оторлож өвөлжинө. Мөн 12 өрхийн 7,3 мянган толгой мал хилийн зурвас бүс нутагт, 200 өрхийн 40 мянган мал улсын тусгай хамгаалалттай бүс нутагт, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 75 өрхийн 46,8 мянганнннн толгой мал өвөлжинө гэсэн судалгааг сумдаас аваад байна.
П.Батням