Булган нутгийн залуусын танилцах уулзалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-19 19:21:29

Улаанбаатар хот дахь Булган аймгийн залуучуудын танилцах арга хэмжээ болох гэж байна. Улаанбаатар хот дахь Булган аймгийн залуучуудын холбоо,  Булган аймгийн оюутны холбоо, "Нийгмийн ардчилал" Булган аймгийн оюутны холбоо, Могод нутгийн хөгжил ТББ гэсэн байгууллагуудын удирдлаган дор 10 дугаар сарын 22-ны өдөр тус арга хэмжээг зохиохоор товлолоо.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар Улаанбаатар хотод амьдарч байгаа залуусын харилцаа холбоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж хамтын ажиллагааг нэмэгдүүлэх юм. Хөтөлбөр нь өдөртөө ойрхон салхинд гарч хэлэлцүүлэг, танилцах,  хөгжилтэй тэмцээн уралдаан явуулах, амралт гэсэн маршруттай байх ба оройдоо Улаанбаатар хотдоо үдэшлэгийн арга хэмжээгээр өндөрлөнө. 

Мөн энэ үеэр Булган нутгаас төрөн гарч одоогоор амжилттай яваа залуусыг тусгайлан танилцуулах, алдаршуулах, шагнал гардуулах арга хэмжээ зохион байгууллагдана. Булган аймгийн сум бүрээс 20 хүн байх ба тал хувь нь  оюутан, үлдсэн тал хувь нь ажилтан албан хаагчид  байх юм байна.

                                                                                                                                                                                  П.Батням

相关新闻