“Дэлхийн тэтгэвэр, нийгмийн хамгаалал, баялгийн сангийн чуулга уулзалт” эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Хятадын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт “Дэлхийн тэтгэвэр, нийгмийн хамгаалал, Баялгийн сангийн чуулга уулзалт” сэдэвт дээд түвшний хурал эхэллээ.
Уг уулзалтад манай улсаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож, үг хэлсэн байна.
Чуулга уулзалтыг Ази, Номхон далайн
орнуудын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулж
байгаа ажээ.