ХӨВСГӨЛ: Мөрөн сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-28 14:56:45

Мөрөн, 2024 оны аравдугаар  сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд Мөрөн сумын ИТХ-ын 9 дэх удаагийн анхдугаар хуралдаан эхэллээ.


Анхдугаар хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч  М.Эрдэнэсайхан даргалж байна.


Хуралдаанд Мөрөн сумын 14 багийн төлөөлөл болж сонгогдсон 28 төлөөлөгч оролцож байна.


Тус хуралдаанаар сумын ИТХ-ын сонгууль явуулсан дүн, шинээр сонгогдсон төлөөлөгч нарын бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай, намуудын бүлэг байгуулах, Мөрөн сумын сумын ИТХ-ын дарга нэр дэвшүүлэх тухай,  Мөрөн сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.






相关新闻