ХӨВСГӨЛ: Олон улсын шууд нислэг хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-24 09:59:11

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудал олон улсын шууд нислэг үйлдэх, хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангажээ.


БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн хот чиглэлийн олон улсын анхны шууд нислэг долоодугаар сарын 29-ний 8 цаг 10 минутад Мөрөн нисэх буудалд газардана.


Мөрөн чиглэлийн шууд нислэгийн хугацаа 4 цаг 10 минут үргэлжилнэ.


Аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ирэх анхны шууд нислэг хийх бэлтгэл ажлын баг Мөрөн нисэх буудалд ажиллав.


Бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг Мөрөн нисэх буудлын дарга Д.Хишигбат хэллээ.


Энэхүү нислэгийг үйлдсэнээр гадаадын жуулчид Монгол Улсад ирэх зардал, хугацаагаа хэмнэж, Улаанбаатар хотоор дамжилгүйгээр шууд Хөвсгөл нуурын эрэгт хүрэх боломжтой болно.


Мөн агаарын тээврийн шинэ гарц нээгдэж, бүс нутгийн аялал жуулчлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулах юм.  

 



 

相关新闻