ХӨВСГӨЛ: Соёолонгийн уралдаанд Б.Энхбатын бор түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-24 13:24:27

Цагаан-Үүр, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол бөхийн баяр гурван аваргын өлгий нутагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Түүхэнд нэг голын гурван аварга гэж хүндлэгдсэн Цагаан-Үүр сумын Уялган голын уугуул Монгол Улсын аварга Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин нарын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилготой бөхийн баярт зориулсан соёолонгийн уралдаан боллоо.


Уралдаанд Эрдэнэбулган сумын уяач Б.Энхбатын бор, Цагаан-Үүр сумын уяач Т.Мөнхбаатарын хүрэн халзан аман хүзүүдэж, Эрдэнэбулган сумын уяач Д.Энхбаатарын шарга гуравт, Цагаан-Үүр сумын уяач Ц.Бямбажавын хээр дөрөвт, Цагаан-Үүр сумын уяач Э.Дорждагвын бор айрагдлаа.


Монгол бөхийн баяр үдээс хойш бөхийн цол дуудаачийн уралдаан, бөх тайлбарлагчдын уралдаан зэргээр үргэлжилнэ.

 





 

相关新闻