БУЛГАН: 19:00 цагийн байдлаар 60 хувийн ирцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-10-11 19:46:16

Булган 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд 19.00 цагийн байдлаар 23541 сонгогч саналаа өгч, 60 хувийн ирцтэй байна.


Хамгийн идэвхтэй ирцтэй нь Бүрэгхангай сум 1329 сонгогч саналаа өгч 69,5 хувьтай байгаа бол Гурванбулаг сум 52.6 хувь буюу хамгийн бага ирцтэй байна.


Аймгийн төв буюу төвлөрсөн хүн амтай Булган сум 55.4 хувийн ирцтэй санал өгөх идэвхээрээ 17 сумаас 16-д явж байна. 

 

相关新闻