БУЛГАН: Зүүн түрүү баг халаалтын нэгдсэн төвтэй болж, дулааны шугам сүлжээнд 2025 оноос холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-09-30 11:12:08

Булган, 2024 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багт "Зүүн түрүү" халаалтын нэгдсэн төв, дулааны шугам сүлжээний шав тавих ёслол боллоо.


"Зүүн түрүү" халаалтын нэгдсэн төв, дулаан, цэвэр усны шугам сүлжээний ажлыг концессын гэрээгээр "Долоон бар" ХХК гүйцэтгэх бөгөөд тус компанийн захирал Ч.Жаргалсайхан 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгаж, Политехникийн коллеж, зүүн түрүүний айл, аж ахуйн нэгжид халаалтаа өгнө хэмээн танилцууллаа.


Цаашид төвлөрсөн шугам сүлжээ ашиглалтад орсноор барилгын болон хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэр, 240 хүүхдийн бага сургууль, 6 блок 5-8 давхар нийтийн орон сууц, ариутгах татуургын төвлөрсөн инженерийн шугам сүлжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх эхний алхам болж байгаа юм.




相关新闻