Берлин, Парисын хооронд хурдны галт тэргээр найман цаг зорчино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-09-25 10:23:55

БЕРЛИН, 2024 оны есдүгээр сарын 25 /DW/. Германы төмөр замын Deutsche Bahn” компани ба Францын SNCF компанийн шинэ өндөр хурдны галт тэрэг Берлин, Парисын хооронд ойролцоогоор найман цагийн дотор зорчих боломжийг бүрдүүлнэ гэж Deutsche Bahn” мягмар гарагт мэдээллээ.


Галт тэрэг ирэх 12 дугаар сараас зорчиж эхлэх төлөвтэй байна. Deutsche Bahn” компанийн гүйцэтгэх захирал Майкл Петерсоны хэлснээр, энэ бол Герман, Францын нийслэлүүдийн хооронд нэг өдрийн дотор зорчих боломжийг олгож буй анхны галт тэрэг бөгөөд хөгжиж буй Европын бэлгэ тэмдэг юм.


Энэ бол Франц-Германы найрамдлын бас нэгэн илэрхийлэл бөгөөд манай хоёр улсын хамтын зорилго болох СО2 ялгаруулахгүйгээр зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна гэж SNCF”-ийн захирал Ален Кракович мэдэгджээ.


Галт тэрэг Берлинээс 11:54 цагт хөдөлж, 19:55 цагт Парисын Gare de l'Est” галт тэрэгний буудалд ирнэ. Харин Парисаас өглөөний 9:55 цагт хөдөлж, 18:03 цагт Берлинд ирнэ. Ийнхүү зорчихдоо Францын Страсбург болон Германы Франкфурт, Карлсруэ хотуудад зогсоно. Хоёрдугаар зэрэглэлийн тасалбарын үнэ 60 еврогоос /67 ам.доллар/ эхлэх бөгөөд хоёр хотын хоорондох хамгийн хямд нислэгээс ялимгүй илүү үнэтэй байгаа юм.


Deutsche Bahn мөн олон улсын бусад чиглэлд өндөр хурдны галт тэрэг аялуулахаар төлөвлөж байна. Үүнд, 2026 онд Италийн “Trenitalia” компанитай хамтран Мюнхенээс Милан, Ромын чиглэлүүдэд галт тэрэг явуулах төлөвлөгөө багтжээ.

 


相关新闻