“Нэр томьёо ба шинжлэх ухаан технологийн хөгжил-2024" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-09-12 16:36:01

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улсын нэр томьёоны комисс үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Нэр томьёо ба шинжлэх ухаан технологийн хөгжил-2024" олон улсын эрдэм шинжилгээний хурал маргааш Төрийн ордонд болно.

 

Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд 9 орны 62 эрдэмтэн судлаач оролцож, 32 илтгэл хэлэлцүүлэх юм. Тухайлбал, Монгол Улсаас 45, Австри Улс, ОХУ, Япон Улсаас тус бүр 4, БНХАУ,  БНСУ, Швейцар,  Финланд, Колумб Улсаас тус бүр нэг илтгэгч оролцож, нэр томьёоны үүх түүх, үүсэл хөгжил болоод тулгамдаж буй асуудал зэрэг өргөн хүрээг хамарсан илтгэл хэлэлцүүлнэ.


Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнд 1924 онд Улсын нэр томьёоны комиссыг байгуулсан нь нэр томьёог тогтолцоотой боловсруулж, оноох эхлэл суурийг тавьсан түүхтэй.

 


相关新闻