ДОРНОД: Сурагчдад экологийн боловсрол олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан,
2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Чух
нуур шувуу судлалын суурин энэ зун “Чух нуур хүүхдийн зуслан” хөтөлбөрийг хэрэгжүүлж,
15 сурагчид экологийн боловсрол олгожээ. Тодруулбал, Дашбалбар, Чулуунхороот,
Баян-Уул, Баяндун сумын ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчид Монгол орны тогорууд, тэдгээрийн амьдрах
орчин, ус намгархаг газрын хамгаалал, эргийн болон усны шувууд, гар далавчтан,
ургамлын судалгаа зэрэг биологийн олон янз байдлын талаар
гүнзгий мэдлэгтэй болсон байна.
Тус суурин ирэх жилүүдэд энэ хөтөлбөрөө тэлж өргөжүүлэн, уламжлал болгохоор зорьж байгаа гэв. Хөтөлбөрийг Рамсарын бүс нутгийн төв- Зүүн Азийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.