ХӨВСГӨЛ: Эрдэнэбулган сум дулаанд холбогдсоноор жилд 1000 орчим машин мод хэмнэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-17 08:51:27

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газар төсвөөс санхүүжилт авалгүй орон нутгийн давсан орлогоор сумынхаа дулааны асуудлыг шийдэж байна.


Эрдэнэбулган суманд самар жил бүр ургадаггүй, зарим жил өнждөг байна.


Харин 2022 онд самар их ургаж, орон нутгийн төсөвт 1,6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.


Үүнээс 420 сая төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлж, үлдсэн 1,1 тэрбум төгрөгөөр 1780 метр дулааны шугам, цэвэр усны шугам тавих ажлыг эхлүүлжээ.


Өнөөдрийн байдлаар Эрдэнэбулган сумын сургууль, эмнэлэг дулаанд бүрэн холбогдож хэвийн ажиллаж байна.


Энэ сард багтан төсөвт бүх байгууллагыг дулаанд бүрэн холбож дуусна. Сумын хэмжээнд нэгдсэн дулаанд холбогдсоноор төсөвт байгууллагууд жилд түлдэг 1000 орчим машин түлээг хэмнэх боломж бүрдэж байна гэдгийг Эрдэнэбулган сумын Засаг дарга Б.Эрдэнэнаран хэллээ.

相关新闻