БУЛГАН: "Мянган уулын цэцэг" дуулалт жүжиг нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт, МУУГЗ найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын шинэ уран бүтээл болох Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюуны бүтээл "Мянган уулын цэцэг" жүжиг нээлтээ хийлээ.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган агсны хүсэлтээр түүний амьдрал, уран бүтээлийг харуулан бүтээсэн
ба хөгжмийн зохиолчоор МУУГЗ Д.Баттөмөр,
найруулагчаар УДБЭТ-ын ерөнхий найруулагч С.Баттулга ажиллалаа. Жүжгийн уран
бүтээлд Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.
Уг жүжгийн хөгжмийг Туулын урсгал шөнөдөө сайхан, Цэцэгт цэнхэр алчуур, Миний нутгийн бараа, Есөн эрдэнийн орон...гэх мэт олон арван дууны аялгууг зохиосон Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр бичжээ.
Жүжгийн нээлтийн үеэр МУСТА дуучин Б.Энхмөрөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медаль, хөгжимчин Б.Анхбаатар Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Дуучин Н.Аззаяа Соёлын яамны жуух бичиг, Уран сайхны удирдагч Г.Долгорсүрэн Аймгийн тэргүүний ажилтан, УДБЭТ-ын найруулагч, Жүжгийн найруулагч С.Баттулга Аймгийн тэргүүний ажилтан боллоо.
Булган аймгийн хөгжимт жүжгийн театр өөрийн нэрийн жүжигтэй боллоо. Тэр нь “Мянган уулын цэцэг” дуулалт жүжиг. Анх удаа энэ театрын тайзнаа амилсан жүжгийг нэрийн жүжиг гээд байгаа юм. Өөрийн нэрийн жүжигтэй байна гэдэг хөдөөгийн театрын хувьд их том нэр хүнд. Жүжиг тэдний үндсэн өв хөрөнгө боллоо гэсэн үг. Тайзнаа анх удаа маш амжилттай тоглолоо театрынхан.
Булганыхан дуучдаа
хэчнээн авьяастай жүжигчид болохыг харав.
Жүжгийг Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий найруулагч С.Баттулга найруулж, зураач Мөнхбат тайз чимэглэлийг хийлээ. Найруулагч С.Баттулга Л.Эрдэнэбулган найруулагчийн шавь юм. Тэр багшийнхаа дутуу орхисон ажлыг гүйцээлээ.
Үзэгч Ихзаяа, Нутгийнхаа театрт шинэ
жүжгийн нээлт үзлээ. Булганы театрын залуу жүжигчид чадварлаг, хичээнгүй сайхан
болжээ. "Мянган уулын цэцэг" жүжгийг Төрийн соёрхолт, УГЗ, доктор С.Оюун бичиж, хөгжмийг УГЗ Д.Баттөмөр, найруулагчаар Л.Эрдэнэбулган агсны
шавь ДБЭТ-ын ерөнхий найруулагч С.Баттулга ажиллажээ. Шинэ сонин тавилттай,
гэгээн эрхэмсэг бүтээл болж. Эрт эдүгээг холбон сонирхолтой найруулсан нь
сайхан санагдлаа. Жүжгийн хэл нь бас их сайхан монголоороо. Хөгжим нь сэтгэл
гижигдсэн уянгалаг гэгээн. Үзэгчид сэтгэл дүүрэн сайхан хүлээн авч жүжигчдэдээ
урам өглөө. Зорьж очин үзсэн Эрдэнэт хотын бид ч сэтгэл дүүрэн ирлээ. Уран
бүтээлч та бүхэндээ баярлалаа