ХӨВСГӨЛ: Улаан-Уул сумын нутагт 3,7 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-15 14:42:21

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт өнөөдөр 14 цаг 34 минутад 3,7 магнитудын хүчтэй газар хөдлөв.


Газар хөдлөлт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 60 км, Баянзүрх сумын төвөөс баруун хойд зүгт 77 км, Цагааннуур сумын төвөөс баруун урд зүгт 93 км-т болсон байна.


Өнгөрсөн онд тус аймагт 3,5 магнитудаас дээш хүчтэй 33 удаа газар хөдөлсөн бөгөөд 10 гаруй нь Хөвсгөл нуур орчимд болсон.


Он гарсаар 3,5 магнитудаас дээш 6 дахь газар хөдлөлт бүртгэгдлээ гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.

 

 

 

相关新闻