БУЛГАН: Б.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 47, эмэгтэйчүүдийн 32, багийн 10 дахь удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Эрдэнэт хотын Хангарьд спорт цогцолборт болж байна.
Энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 36 байгууллагын 258 тамирчин оролцож байна.
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Булган аймгийн Тэшиг сумын харьяат Хангарьд клубийн тамирчин өсвөр үе, залуучуудын улсын аварга Болдбаатарын Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр 2024 оны гуравдугаар сарын 3-нд Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд аварга болсон юм. Уг тэмцээнд 39 байгууллагын 365 тамирчин оролцож байжээ.