Ховд аймгийн МАН-ын хороо сонгуулийн сурталчилгаагаа эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймагт сум, дүүргийн ИТХ-ын хурлын ээлжит сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу энэ оны 10 дугаар сарын 01-нээс эхэллээ.
Ховд аймгийн МАН-аас сумын ИТХ-д нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа Ард Аюушийн талбайд болж, аймгийн МАН-ын дарга Д.Галсандондог нээж үг хэллээ.
Тус намын гишүүд дэмжигчдэд МАН-аас сумын ИТХ-д нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг танилцуулж, баяр хүргэж амжилт хүслээ.
Аймгийн МАН-аас Ховд аймгийн Жаргалант суманд 31 хүн, аймгийн хэмжээний сумдад нийт МАН-аас 371 хүн нэр дэвшиж байгаа юм.
А.Бямбасүрэн