"Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя" аяныг Булган аймгаас эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсээс "Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя" аяны нээлтийг Булган аймагт хийж, Булган сумын 12 жилийн 1 дүгээр сургуулийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургалт хийлээ.
"Дэлхийн мөнгөний долоо хоног-2024" аян "Мөнгөө хамгаалж ирээдүйгээ баталгаажуулъя" уриан дор 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 10-ныг хүртэл орон даяар зохион байгуулна.