БУЛГАН: Ази тивийн дэд аварга Э.Орхонтамир дэмжигч байгууллагатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-02-15 15:47:59

Булган, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/.  Модон барилдааны Ази тивийн дэд аварга Э.Орхонтамирыг Орхон аймгийн ‘’Орхон дэвшил’’ ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэхээр боллоо.


Монголын Модон барилдааны холбооны тамирчин, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дэд аварга, Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний дэд аварга Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Энхбаярын Орхонтамирыг Зулбадам захиралтай "Орхон дэвшил" ХХК-ийн хамт олон урт хугацааны турш ивээн тэтгэж хамтран ажиллахаар болжээ.


Мөн тамирчныг олон улсын тэмцээнд явах бүхий л зардал, хувцас хэрэглэл, нэмэлт бүтээгдэхүүнээр 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дэмжин ажиллахаар болсон байна.

 

 

相关新闻